Бусад

Монгол айл чонын бэлтрэг тэжээж байна

Bolor Rose
2015-05-28 06:31

Говь-Алтай аймгийн Цээл сумын малчин гэртээ чонын бэлтрэг тэжээж байгаа гэнэ.  Тодруулбал, Говь-Алтай аймгийн Цээл сумын малчин  Б.Ганзориг чонын ан хийж яваад бэлтрэгийг гэртээ авчирсан бөгөөд нохойн гөлөгнүүдтэйгээ хамтад нь тэжээж байгаа ажээ. Эх сурвалжийн мэдээллэснээр бэлтрэгийг одоогоор малын сүүгээр хооллож байгаа гэнэ.