Нийгэм

"Автобус 1" компанийн ажилчид ажлаа хэвийн үргэлжлүүлмээр байгаагаа илэрхийлэв

Г.Хулан
2015-05-28 07:16

  Төрийн өмчийн нийтийн тээврийн ажилчдын ажил хаялт зарласантай холбогдуулан  “Автобус 1” компанийн хэсэг жолооч, кондуктор нар ажил хаялтыг зогсоож, ажлаа хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлэн мэдээлэл хийлээ. Уг мэдээлэлд тэд “Бид үйлдвэрлэгч байгууллага биш үйлчилгээний байгууллага учраас ажил төрлөө хийж ард түмэндээ үйлчилмээр байна. Гэтэл бидний ажиллах эрхийг хязгаарлаад гурав хоног болж байна. Хэсэг бүлэг хүний турхиралтын дагуу ажил хаячихаад энгийн ажилчид бидэнд үнэхээр саад болж байна шүү дээ. Биднийг ажлаа хийх гэхээр автобусны доогуур орж хэвтээд янз бүрийн хууль бус үйл ажиллагаа явуулж бидэнд саад болж байна. Ингэж ажил хөдөлмөрөө эрхэлж чадахгүйд хүргэсэн хохирлоо нөхөн төлүүлэхээр хууль хяналтын байгууллагад өгч, шүүхэд нэхэмжлэл гаргана” гэлээ. Мөн тэдний хэлж буйгаар “Автобусны жолооч нар дунджаар 1.2-1.4 сая төгрөгийн цалинтай ба үүнээс даатгалын шимтгэлээ төлөөд 850 мянган төгрөгөөс доошгүй цалин авдаг. Үүнийг бараг цалин авдаггүй мэтээр худал ярьж болохгүй” гэсэн юм.

 

 

 


  1. 178.162.207.* Зочин 2015-05-28 16:39
    tegsendeer