Спорт

Н.Төгсцогт ирэх сард тулалдана

Г.Хулан
2015-05-28 07:41

  Мэргэжлийн боксын рингэн дээр хүч үзээд удаагүй байгаа гавьяат тамирчин Н.Төгсцогт ээлжит тулаанаа ирэх сард хийхээр болжээ. Тэрээр өнгөрсөн оны 11 дүгээр сараас мэргэжлийн бокст хүчээ сорихоор болсон бөгөөд энэ онд хоёр ялалтыг байгуулаад байгаа билээ. Тухайлбал анхны тулаанаа  АНУ-ын Калифорни мужийн Онтарио хотын “Citizens Business Bank Arena ордонд хийж, өрсөлдөгч Габриэл Брэкстоныг хүнд цохилтоор буулган авсан бол дараагийн тулаанаа өнгөрөгч 4 дүгээр сарын 19-ний өдөр АНУ-ын Карсон хотноо Мексикийн боксчин Мануэль Рубалкаватай хийж, ялалт байгуулсан юм.