Бусад

Долларын үнэрээр сэрээх сэрүүлэг бүтээжээ

Bolor Rose
2015-05-28 07:43


Францын 18 настай зохион бүтээгч Гиймо Ролан гэгч олон төрлийн үнэр ялгаруулан сэрээх сэрүүлэг Sensor Wake-ийг зохион бүтээжээ. Бортоготой энэ сэрүүлэг нь шинэхэн найруулсан кофе, бороо чийгний үнэрийг ялгаруулахаас гадна долларын үнэрийг хүртэл ялгаруулах боломжтой юм байна. Үнэр ялгаруулагч бортогуудыг 2 сардаа нэг удаа 7,5 ам доллараар цэнэглэх юм байна. Одоогийн байдлаар залуу зохион бүтээгч Кикстартераар дамжуулан сэрүүлгээ үйлдвэрлэж энэ оны 11-р сараас эхлэн худалдаанд гаргах үйлдвэрлэлийн эхлэл хөрөнгөө босгохоор гэрээ байгуулаад байгаа юм байна. Тэрээр уг бүтээлээрээ 2014 онд болсон Гүүглийн шинжлэх ухааны үзэсгэлэнд зориулсан тэмцээнд оролцож, шигшээд тунаж үлдсэн 15 шилдэг оюутны бүтээлийн нэгээр Сенсор Вэйк сэрүүлэг нь шалгарч байсан юм байна.