Бусад

Бөөрөө цэвэрлэхийн тулд яншуйг тогтмол хэрэглээрэй

Г.Хулан
2015-05-28 08:56

 Бөөр бол бидний биед хуримтлагдсан давс болон бусад хорт бодисыг цуснаас шүүж байдаг эрхтэн. Цаг хугацаа өнгөрөх тусам бөөрөнд хуримтлагдсан давс ихсэж бөөр өвчлөх шалтгаан болдог аж. Тиймээс та бүхнийг хүнсний захаас шинэ яншуй (parsley - DHANIYA IN HINDI) худалдаж авахыг зөвлөж байна.

Учир нь яншуй бол байгалийн гаралтай, бөөр цэвэрлэгч хамгийн хямд хүнс гэдгийг эрдэмтэд судлан тогтоожээ.

 Яншуйг бэлдмэл болгон хэрэглэхдээ сайн цэвэрлэж угаагаад жижиг хэсэг болгон усанд хийн арван минут буцалгана. Дараа нь хөргөөд, шүүж буцалсан усыг цэвэр аяганд авах бөгөөд хөргөгчинд хийнэ. Ингээд бэлэн болсон бэлдмэлийг өдөрт нэг аягыг ууж хэрэглэснээр давс, хорт бодисууд таны бөөрнөөс шээсээр дамжин цэвэрлэгдэж эрүүлждэг байна.