Дэлхийд

Google компани 4 том шинэчлэлтээ танилцууллаа

О.Намуун
2015-05-28 23:11

Пүрэв гарагт  I/O хөгжүүлэгчдийн хурал зохион байгуулагдав. Уг хурал дээр Google компани 4 том шинэчлэлтээ танилцуулж олныг гайхшруулсан байна.

  • Google Now илүү ухаалаг боллооGoogle-н дижитал туслах Google Now илүү ухаалаг болж өдөр тутмын амьдралын хэмнэлийг хялбарчилж өгөхөд туслах аж. Apple-н Siri, Microsoft-ын Cortana зэрэг дижитал туслахуудаас илүү шинэлэг боломжуудыг багтааснаараа онцлог юм. Жишээ нь: олон төрлийн программуудтай зохицон ажиллах боломжтой болсны сацуу маш энгийн бүтэцтэйгээр ажилладаг болжээ.
  • Android Pay бүхэлдээ Apple Pay-тэй адил болжээ. Android Pay платформ энэ оны сүүлээр АНУ-д ашиглагдаж эхлэх юм. Ингэснээр хэрэглэгчид өөрийн зээлийн картын мэдээллийг утсандаа авч, бүх төрлийн худалдаанд гар утсаараа оролцох боломжтой ажээ.
  • Хязгааргүй багтаамжтай шинэ фото программ. Google-н хамгийн шилдэг шинэчлэлт нь фото зургийн хадгалалт бөгөөд зохион байгуулалт байлаа. Тэд цоо шинэ, өндөр хүчин чадалтай Google Photos программыг гаргах гэж байна. Уг программ нь хязгааргүй их гэрэл зураг, видео хадгалах хүчин чадалтай. Мөн хэрэглэгчид зургаа байршил, объект бүр царайгаар ч хайх боломжтой болсон байна.
  • Зүйлсийн интернет дэх шинэ үйлдлийн систем. Google компани Nest ухаалаг термостат компанид олон тэрбум төгрөг зарцуулсан. Харин одоо тэд Brillo төслийг зарлав. Энэ нь Android үйлдлийн системд холбогдож гэр ахуйн төхөөрөмжүүдээ хянах, удирдах боломжийг хэрэглэгчдэд олгох юм. Үүний холболтыг Wi-Fi болон Bluetooth аль алинаар нь хийх боломжтой  болгожээ.