Ерөнхийлөгч

 “Бичиг соёл-2015” олон улсын уран бичлэгийн үзэсгэлэн зохион байгуулагдлаа

О.Намуун
2015-05-28 23:37

“Бичиг соёл-2015” уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор Хэнтий аймгийн Чингис хот, Дэлгэрхаан суманд зохион байгуулагдлаа.

Үзэсгэлэнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын болон олон улсын үзэсгэлэнгийн төлөөлөгч, Хэнтий аймгийн удирдлага, монгол хэл, бичгийн багш нар, сурагчид, иргэдийн төлөөлөл оролцов. Энэ жилийн үзэсгэлэнг Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хамтран зохион байгуулж буй бөгөөд олон улсын төлөөлөгчдийг аймгийн ИТХ хүлээн авч, Монголын нууц товчооны дурсгалт газруудаар аялуулан, орон нутгийн түүх соёл, зан заншилтай танилцуулжээ.

Уламжлал болгон зохиогддог уг үзэсгэлэнгийн нээлт 5 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод Монголын Урчуудын Эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд болж, энэ сарыг дуустал иргэдэд үнэ төлбөргүй дэлгэгдэж байгаа юм.