Засгийн газар гадаад бонд гаргахаар болжээ
Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Засгийн газрын үнэт цаасыг олон улсын зах зээлд арилжаалах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Хуралдаанаар Засгийн газрын болон Засгийн газрын баталгаа бүхий гадаад үнэт цаасны эргэн төлөлтийн хугацааг сунгаж, төсвийн ачааллыг жигдлэх өрийн зохицуулалтын арга хэмжээг авах зорилгоор нэг тэрбум хүртлэх ам.долларын үнэт цаасыг олон улсын зах зээлд арилжаалахыг Сангийн сайд Ж. Эрдэнэбатад зөвшөөрсөн байна.
Сангийн сайдад үнэт цаас арилжаалах болсонтой холбогдуулан дараах ажлуудыг даалгасан юм.
- Үнэт цаас гаргахад техникийн туслалцаа үзүүлэх зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг Хөгжлийн банкаар дамжуулан сонгох
- Төлбөрийн агент томилох гэрээ
- Үнэт цаасны захиалгын гэрээ болон үйл явцтай холбогдсон гэрээ, хэлцлийг байгуулах арга хэмжээ авч ажиллах
Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудал шийдвэрлэгдсэнээр олон улсын хөрөнгө оруулагчид манай улсыг бага эрсдэлтэй гэж үнэлэн Монгол Улсын бондыг худалдан авах сонирхолтой болжээ.
Тиймээс Засгийн газар гадаад бонд гаргахад олон улсын зах зээлд тааламжтай нөхцөл бүрдсэн гэж салбарын яам үзэж байгаа юм байна.
-
122.201.31.*
Зочин
2015-05-29 10:56
uu zaza0 0 Хариулах