"Korean Air" компанийн ажилчид Монголд мод тарьж байна
Энэ сарын 18-29-ны өдрүүдэд сайн дурын байгаль хамгаалах ажлын нэг хэсэг болгож "Korean Air" компанийн ажилчид Монгол улсын цөлжсөн хэсэгт мод тарих үйл ажиллагаанд оролцож байна. Уг арга хэмжээнд Korean Air-ын 170 орчим ажилчин, Монгол улсын удирдлага болон иргэд зэрэг нийт 600 хүн оролцож Багануурт мод тарих юм.
Уур амьсгалын өөрчлөлтөөс болж Монгол улсын газар нутгийн 76 хувьд цөлжилт үүсээд буй
юм. Үүний улмаас хөрш зэргэлдээ орнуудад салхинд туугдсан шар элс ихээр орох болжээ. 2004 онд Монгол дахь цөлжилтийг багасгахаар “Korean Air Forest” төслийг эхлүүлсэн бөгөөд үүнээс хойш 10 гаруй жил тус байгууллагынхан тасралтгүй мод тарьж байна.
Энэ жил улиас, хайлаас, чацарганын мод 10,000 мод тарихаар төлөвлөжээ. Өнгөрсөн хугацаанд нийт 90,000 мод тарьсан
ба энэ жилийнх ороод нутаг дэвсгэрт 440,000 ойн хавтгай дөрвөлжин метр үүсэх юм.
"Korean Air" компанийнхан чацарганын мод тарьснаар орон нутгийн иргэдийн жимсний модноос олох орлого нэмэгдэх ач холбогдолтой гэж үзжээ.