Нийгэм

Хан-Уул дүүргийн өсвөр насны охидод бие хамгаалах аваарын хонх тараана

trends.mn
2015-05-29 01:03

Бидний багад бие тугал найздаа бие хамгаалах хонх зүүлгээд явуулдаг үлгэр уншуулдаг байсан.  Үлгэрт гардаг зүйлийг орчин үеийн инженерчлэл бодит зүйл болгож, хүзүүндээ юм уу цүнхэндээ зүүгээд явдаг, аюул хүчирхийлэлд өртвөл нэг дугтраад аваарын дуу гаргадаг хонх зохион бүтээгдэж хэрэглээнд нэвтэрсэн. Ийм хонх Ази, Европ, АНУ-д жирийн худалдааны  бүтээгдэхүүн болсноос гадна хот, дүүргийн захиргаанаас нэгдсэн журмаар бага насны хүүхдүүдэд олгох зэргээр илүү цар хүрээтэй хэрэглэж  байгаа орон ч байдаг. Жишээлбэл Токиогийн Шинагава дүүрэг  2013 оноос GPS мэдрэгчтэй аваарын хонхыг  бага сургуулийн сурагчдад албан ёсоор тараасан байдаг.

Ийм хонхыг өнөөдөр туршилтын журмаар Хан-Уул дүүргийн 16 дунд сургуулийн 7-9 ангийн охидод тараана. Арга хэмжээг Э.Сувдмаа тэргүүтэй  Хан-Уул дүүргийн Залуучуудын зөвлөлийн Хүмүүнлэгийн хороо  ХанУул дvvргийн цагдаагийн 1. 2 р хэлтэсийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс, хуухдийн хэлтэсийн ажилтан албан хаагчидтай хамтран зохион байгуулна.

Хан-Уул дүүргийн залуучуудын холбоо үлгэрт гардаг шиг буруу хэрэглэж, энд тэндгүй дуугаргаж, үнэ цэнээ алдах эрсдэлээс сэргийлэхийн тулд дvvргийн цагдаагийн 1, 2р хэлтэсийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон хэв журмын тасгийн ажилтан албан хаагчид, хороод дээр ажиллаж буй байцаагч, мөн дүүргийн гэр бүл хөгжлийн төвд хонхны талаарх сургалт мэдээллийг өгснөөс гадна 2014 оны арванхоёрдугаар сарын 10-н буюу Хүний эрхийг хамгаалах өдөр Хан-Уул дүүргийн 18 сургуулийн 10-12 дугаар ангийн 2000 сурагчдад урдчилан таниулах сургалт хийсэн юм.

Туршилтын журмаар тараах 400 хонхны зардлыг Япон дахь Халуун Сэтгэл ТББ болон Япон дахь Монгол ээжүүдийн группийн 1 сая төгрөгийн хандиваар санхүүжүүлжээ.

 


  1. 202.179.15.* Ganbaatar 2015-05-29 23:04
    Ene medeegee hen Belsen yum Bol aldana tai yum bna