Бусад

Нийслэлийн 5000 гаруй модны суурийг шохойдлоо

Bolor Rose
2015-05-29 01:17

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийтийн эзэмшлийн 18 гудамж талбайн модны суурь шохойжилтын ажлыг нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ хариуцан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд 5000 гаруй модны суурийг шохойдлоо. Модны суурийг шохойдох нь хортон шавьж идэж устгах, ургамлын өвчин тусах болон холтос хатахаас сэргийлж байгаа юм. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эко хот болох зорилтын хүрээнд мод, цэцэг, ургамал тарихаас гадна, тарьсан мод бутаа арчилж тордох нь чухал юм гэж Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс мэдээллээ.