Нийгэм

Шалгалт нь дууссан ЕБС-ийн сурагчдыг яаралтай амраах хэрэгтэй гэв

Bolor Rose
2015-05-29 03:12

Нийслэлийн зарим ЕБС-иудын бага ангийн хүүхдүүдийн шалгалт нь дууссан ч  амралтын хугацаагаа хүлээснээс  ангиараа Улаанбурханаар өвчилж байгаа талаар мэдээлэл ирсэн юм. Тодруулбал, БЗД-ийн 102-р сургуулийн зарим бага ангийн хүүхдүүдийн шалгалт  дуусч хичээл нь хаагдсан ч амралтын хугацаа 6 сарын 15-ийг хүлээн зарим хүүхдүүд ангидаа дуртай тоглоомоо авчирч тоглох болжээ. Үүнээс үүдэн Улаанбурхан өвчний дэгдэлт газар авсан бөгөөд анги хамт олноороо өвчилсөн тохиолдол ихээр бүртгэгдээд байгаа гэнэ.

Энэ талаар БЗД-ийн хорооны их эмч Н.Мөнхцэцэг “Манай хороонд Улаанбурханаар өвчилсөн хүүхэд маш их байна.  Үүний нэг шалтгаан нь хичээл, шалгалт нь дууссан мөртлөө амралтын хугацаагаа хүлээсэн хүүхдүүд ангидаа олуулаа тоглож наадах, нэг газар олноор бөөгнөрөх нь Улаанбурханы тархалтыг нэмэгдүүлж байна. Ихэнх тохиолдолд халдварт өвчин хүүхдэд тоглоомоор дамжин халварладаг. Гэтэл зарим сургуулиуд дээр багш нар нь амралт болтол дуртай тоглоомоо авчраад тоглож болно гэсэн байх юм.  Шалгалт нь дууссан ЕБС-ийн сурагчдыг яаралтай амраах хэрэгтэй” гэв.