Уул уурхай

Уул уурхай, эрчим хүч, мэдээллийн технологийг нэгтгэхийн давуу тал

О.Намуун
2015-05-29 03:42

Сүүлийн үед уул уурхайн компаниуд үйл ажиллагаандаа технологи нэвтрүүлэх, автоматжуулалтыг хурдасгах, хүний амь эрсдэх явдлыг бууруулах хэчнээн чухал болохыг ойлгох болсон. Тэргүүлэгч уул уурхайн компаниуд үйл ажиллагаагаа сайжруулахын тулд 3D хэвлэл, модуль дизайн, робот, био инженер зэрэг шинэлэг технологийг нэвтрүүлэх болжээ. Учир нь энэ нь уул уурхайн компанийг илүү үр ашигтай ажиллуулах, үнэ цэнэтэй болгоход нөлөөлөх болсон юм.

Тиймээс урт хугацааны төлөвлөлт болон урьдчилан тааварлах байдлыг нэмэгдүүлэхийн тулд компаниуд шинээр гарч ирж буй cloud систем, мэдрэгч, GPS-ийн систем, кибер аюулгүй байдал, том өгөгдөл гэх мэт шинэ технологийг нэвтрүүлэх хэрэгтэй. Мөн хорт бодисын ялгарлыг бууруулж, цахилгаанжуулалтыг ихэсгэхийн тулд дэвшилтэт материал, эрчим хүч хадгалалт, ухаалаг талбай, сэргээгдэх эрчим хүчний хувиргалт, өндөр эрчим хүчний лазер зэрэг эрчим хүчний технологийг судлах ёстой болж байна.

Уул уурхай, эрчим хүч, мэдээллийн технологийн нэгтгэн ажилласнаар хүн, хөрөнгө, эрчим хүчний хэрэглээг бууруулж уул уурхайн үр ашгийг нэмэгдүүлэх бөгөөд аюулгүй байдлын стандарт сайжирч, мөнгө хэмнэж дэвшилд хүрэх боломжтой юм.