Нийгэм

“Хүүхэд зорчиж байна” аян ээлжит ажлаа эхлүүллээ

М.Энхмаа
2015-05-29 04:33

 Монголын Залуучуудын Холбооны санаачлагаар Нийслэлийн Замын Цагдаагийн Газар хамтран Хүүхдийг зам тээврийн осол аваараас урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд “Хүүхэд зорчиж байна” аяныг эхлүүлж олон ажлуудыг хийгээд байгаа юм байна.

Тэд энэ удаад Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан жолооч нарт “Хүүхэд зорчиж байна” гэсэн наалт автомашин дээрээ нааж зорчихыг уриалах ажлыг эхлүүлж байна.  Ингэснээр хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийн сайн сайхны төлөөх үйлсэд жолооч нар нэгдэж хүүхдийн зам тээврийн осол аваар буурна гэж үзэж байгаа ажээ.

“Хүүхэд зорчиж байна” аяны хүрээнд 2015 оны 01-р сарын 25-аас 02-р сарын 20 хүртэл автомашины 3 төрлийн наалтыг автомашин дээр байршуулж, сошиал медиа ертөнцөөр сурталчилгаа хийсний дүнд хүүхдийн зам тээврийн осол өмнөх оны мөн үеийнхээс 16.4%-аар буурсан үзүүлэлт гарсан байна.

“Хүүхэд зорчиж байна” наалтыг МЗХ болон Боса ХХК-ны сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авч болох юм байна.