Бусад

"Хөсөгтөн хамтлаг" TEDxUlaanbaatar2015 арга хэмжээн дээр тоглохоор боллоо

Э.Золжаргал news.trends.mn
2015-05-29 13:59

“Авьяаслаг Азичууд” шоунд 2-р байр эзэлж Монголын ардын урлагийг дэлхийд гайхуулж яваа “ХӨСӨГТӨН” хамтлаг ‪#‎TEDxUlaanbaatar2015 арга хэмжээнд өөрсдийн тоглолтоо толилуулах гэж байна. “Хөсөгтөн” хамтлаг нь дэлхийн долоон том театрын нэг гэгддэг Английн хатан хааны “Рояал Альберт Холл” театрт тоглолтоо толилуулсан бөгөөд “Хөөмийн олон улсын симпозиум” наадмаас Гран-При шагнал, БНСУ-ын Чежу аралд зохиогдсон “Урлагийн олимп”-оос А-капелла төрлөөр алтан медаль тус тус хүртэж байжээ. 

TEDxUlaanbaatar:

Шинэ санааг түгээх зорилготой TED чуулга уулзалт дэлхийн шилдэг сэтгэгч болон бүтээн байгуулагчдыг урьж оролцуулдаг бөгөөд олон улс өөрийн орондоо TED –ийг зохион байгуулж байна. Уригдсан илтгэгч 18 минут илтгэл тавьж, тэдгээр илтгэлүүдийг TED.com цахим хуудас дээр үнэгүй үзэж  болохоор байрлуулдаг.

Харин  TEDx нь хүмүүс өөрсдийн туршлага, санал сэтгэгдлээ хуваалцдаг бие даан зохион байгуулагддаг TED-ын салбар арга хэмжээ юм.  Энэ жилийн TEDxUlaanbaatar арга хэмжээ 2015 оны 6 сарын 6-нд Их тэнгэрийн аманд 1000 орчим хүнийг хамруулан нүсэр зохион байгуулалттай хийгдэхээр төлөвлөгджээ.