Бусад
Япон улсын иргэн УДБЭТ-ын “Чио чио сан” дуурьт зориулж 5-н ширхэг иж бүрэн хувцас бэлэглэлээ
2015-05-29 07:27
Өнөөдөр Япон улсын иргэн “Токyo Rotary” клубын гишүүн хатагтай Эгүчи Китаэ УДБЭТ-ын “Чио чио сан” дуурьт зориулж 5-н ширхэг иж бүрэн хувцсыг бэлэглэсэн байна
. Энэ эрхэм нь Монгол улсад 20 жилийн турш хандив тусламжийн үйл ажиллагааг өрнүүлсэн буянтай нэгэн ажээ.
“Чио Чио Сан” дуурь:
Италийн нэрт хөгжмийн зохиолч, их мастер Ж.Пуччинийн алдарт “Madam Butterfly” буюу “Чио Чио Сан” дуурь нь Америкийн тэнгисийн цэргийн флотын дэслэгчтэй хайр сэтгэлийн холбоотой болсон гоо үзэсгэлэнт, залуухан Япон бүсгүй Чио Чио Сангын эмгэнэлт амьдралын тухай өгүүлдэг. Анх 1904-2-17-нд Миланы театрт тоглогдож байсан уг дуурь манай тайзнаа 1967-4-17-нд анх тавигдаж байжээ.