Дэлхийд

GoPro компани шинэ камераа танилцуулсан даруйд хувьцаа нь өслөө

О.Намуун
2015-06-01 23:15

Даваа гарагт GoPro компани шинэ технологи бүхий камераа танилцуулснаар тус компанийн хувьцаа 7%-иар өсөөд байна.

The GoPro Hero+ LCD мэдрэгчтэй камер нь Wi-Fi болон Bluetooth-ээр бусад төхөөрөмжүүдтэй холбогддогоороо давуу талтай. Түүнчлэн усны хамгаалалттай гадаргуутай бөгөөд 40 метрийн гүнд ч ажиллах чадвартай гэдгээрээ онцлог юм. Уг камер энэ сарын 7-оос эхлэн 299 доллараар худалдаалагдаж эхлэх аж.

Компанийн гүйцэтгэх захирал Ник Вүүдмэн тус камераас гадна виртуал бодит байдлыг бичих системтэй, нисдэг камер бүтээхээр ажиллаж буйгаа зарласан. Шинжээчид ийм төрлийн нэг камер л 475 доллар аар худалдаалагдах боломжтой гэж үзэж байгаа.

Тус компанийн хувьцаа цаашид ч өсөх хандлагатай байгаа бөгөөд сүүлийн 12 сард 89%-иар өссөн дүнтэй гарчээ.