Бусад

Роналдо, Месси нар шиг шилдэг хөлбөмбөгчид болно гэв

Bolor Rose
2015-06-02 00:06

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос жил бүрийн 6 дугаар сарын 1-ний “Хүүхдийн баяр”-ын өдрийг “ХҮҮХЭД-ХӨЛБӨМБӨГ-ИРЭЭДҮЙ” хөтөлбөрийн хүрээнд “Хүүхдийн хөлбөмбөгийн баяр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу энэ жилийн хүүхдийн баяраар бяцхан хүүхэд багачуудыг МХБХ-ны “Цэнгэлдэх хүрээлэн”-д хүлээн авч, мэргэжлийн багш дасгалжуулагч нараар хөлбөмбөгийн анхан шатны арга техник болон олон төрлийн элемент, дасгал хөдөлгөөнүүдийг заалгаж, тэдэнтэй цуг тоглож, “Хүүхдийн хөлбөмбөгийн баяр”-ыг баяр баяслаар дүүрэн тэмдэглэн өнгөрүүлжээ.

Тус баярт МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар хүрэлцэн ирж хүүхдүүдэд баяр хүргэн тэдэнтэй хамт баярлан анхны гоолынх нь баярт мөчийг хуваалцсан аж. Хөлбөмбөгийн баярт нийт 1000 орчим хүүхэд оролцсон бөгөөд багачуудын хүсэл мөрөөдлийг танадан хуваалцахад олонх хүүхэд дэлхийн хөлбөмбөгийн од Роналдо, Месси нар шиг шилдэг хөлбөмбөгчид болохыг хүсэж буйгаа илэрхийлсэн байна.