Улсын их хурал

УИХ-ын дарга “Шинэ яармаг” төслийн ажлын явцтай танилцжээ

М.Энхмаа
2015-06-02 00:41

УИХ-ын дарга З.Энхболд Улаанбаатар хотын “Шинэ яармаг” төслийн ажлын явцтай танилцжээ.

 "Шинэ яармаг” орон сууцны цогцолбор хороолол төсөл нь 3 үе шатаас бүрдэх бөгөөд нэгдүгээр үе шатны барилгын ажил өнгөрсөн 4-р сараас эхэлсэн байна.

Төслийн 1-р үе шатанд  нийт 368,262 м.кв барилгажих талбай, 1500 айлын орон сууц, 610 авто машины дулаан зогсоол, амралт спортын талбай бүхий ногоон байгууламж, худалдаа үйлчилгээний зориулалт бүхий хэсгүүд багтаж  байгаа ажээ.

Хэрэгжүүлэгч тал 2016 оны 2-р улиралд багтан эхний хэсгийг бүрэн ашиглалтад оруулахаар Монголын үндэсний барилга угсралтын компаниудын нийт 2500 гаруй залуус ажиллаж байгааг танилцуулсан байна.

УИХ-ын дарга энэ үеэр хувийн хэвшлийнхэн ажлаа хооронд нь уялдуулан хийж байгаа үлгэр жишээ төслийн нэг гэдгийг онцолсон юм.

“Шинэ яармаг” цогцолбор ашиглалтанд орсноор гэр хорооллын иргэд амьдрах боломжтой болох бөгөөд ажил олдохгүй байгаа залуучууд болон аль ч насныхан тухайн МСҮТ-д суралцан, шинэ яармаг төслийг хэрэгжүүлж буй барилгын компаниудаас ажлын байраар хангагдах боломжтой ажээ. Мөн ажлын байртай болсон иргэд энэ хороололдоо орон сууцанд орж, ипотекийн зээл авах боломжийг бүрдүүлж өгсөн байна.