Дэлхийд

Хөдөөний хүүхдүүд хүүхдийн баяраа яаж тэмдэглэсэн бол?

Э.Золжаргал
2015-06-02 01:30

Өчигдөр Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах өдөр хүмүүс хүүхдийн эрхийн тухай ярьцгааж, сошиал ертөнцөөр бага насныхаа дурсамжаас бие биедээ хуваалцан, гэр бүлийнхэнтэйгээ авахуулсан багын зургаа пост хийн, эцэг эхчүүд хүүхдүүдээ дагуулан Чингисийн талбай, хүүхдийн парк болон том дэлгүүрүүдийн тусгай үйл ажиллагаан дээр очин баяраа тэмдэглэсэн байх. Харин хөдөө орон нутгийн хүүхдүүд баярын өдрийг хэрхэн өнгөрүүлсэн бол?

Яг энэ сэдвийг хөндөн Хятадын CCTV “Олон Улсын Хүүхдийн баярын өдрийн гол сэдэв: Хоёр өөр ертөнц” хэмээх тусгай сурвалжлага бэлджээ.  

ЗУРГИЙН ТАЙЛБАР ДОР:

"Том хотод амьдардаг хүүхдүүд энэ өдрөөр олон төрлийн баярын үйл ажиллагаанд оролцоод маш завгүй байхад хөдөө орон нутагт нүсэр баяр ёслол зохион байгуулахад хэцүү байдаг. Хятадын 1.3 тэрбум хүнээс 800 сая нь хөдөө орон нутагт амьдардаг. Хот болон хөдөөгийн тэнцвэртэй бус хөгжил үргэлж анхаарлын төвд байдаг ноцтой асуудал хэвээр байсаар байна."  хэмээжээ. 

Хятадын Хьюнан болон Гуаншид авсан эдгээр зургууд хүүхдийн баяраар хот болон хөдөөний хүүхдүүд хэрхэн ялгаатай байдлаар баяраа тэмдэглэснийг харуулж байгаа юм.