Нийгэм
Халамж, асрамжийн 1000 хүүхдийг баярлууллаа

2015-06-02 02:27
“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан зорилтот бүлгийн 1000 хүүхдийг баярлуулах үйл ажиллагааг НЗДТГ-аас Гэр бүл хөгжлийн газар, Монголын хүүхдийн ордонтой хамтран зохион байгуулжээ. Тухайлбал уг баярын үйл ажиллагаанд Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг халамж, асрамжийн 32 төвийн 700, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн ажилтнуудын 200, Төрийн бус байгууллагуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 100 хүүхдүүдийг баярлуулсан
бөгөөд авъяаслаг уран бүтээлч хүүхдүүд урлагийн тоглолтоор бэлэг барьж, нэгэн өдрийг хамтдаа хөгжилтэй өнгөрүүлсэн аж.