Дэлхийд

Бээжингийн биеннальд Монголыг төлөөлөн оролцох уран бүтээлчдийн нэрс тодорхой боллоо

Э.Золжаргал
2015-06-02 03:14

 Өнөөдөр  Бээжин хотноо хоёр жил тутамд зохион байгуулагддаг “Бээжин биенналь-2015” олон улсын үзэсгэлэнд Монгол улсыг төлөөлөн оролцох шалгарсан уран бүтээлчдийн нэрсийг  Монголын Урчуудын Эвлэлийн Хорооноос зарлалаа. Монголыг төлөөлөн уран бүтээлч Ц.Цэгмэд, Х.Ганбат, А.Өлзийбаатар, З.Өсөхбаяр, Н.Мөнхбат, Ц.Түвшинжаргал, Ц.Баттөр нар шалгарсан байна.  

Бээжингийн биенналь:

2 жилд нэг удаа зохиогддог Бээжингийн Олон Улсын Урлагийн Биенналь нь анх 2003 онд зохион байгуулагдсанаасаа хойш 2005, 2008, 2010, болон 2012 онуудад зохион байгуулагдаж байжээ. Эхэн үедээ 45 орноос уран бүтээлчид оролцдог байсан бол өдгөө 84 орны 3000 уран бүтээлч оролцдог болсон бөгөөд сүүлийн 10 жил тус биенналийг  үзэхээр 1 сая гаруй хүн зочилжээ.    

Харин энэ жилийн 6 дахь биенналийн үндсэн сэдэв нь “Дурсамж ба мөрөөдөл” гэсэн агуулгатай байх аж. Энэ жилийн биеналлийн албан ёсны каталог дээр  “Дурсамж ба мөрөөдөл” гэсэн сэдвийг тайлбарлахдаа ийнхүү бичсэн байна:

 Дурсамж бол хүмүүсийн зүрхэн дэх бичээс. Харин мөрөөдөл  бол  хүмүүсийн үзэсгэлэнтэй уран сэтгэмж.