Засгийн газар

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийнхэн мэдээлэл хийжээ

М.Энхмаа
2015-06-02 04:22

Ардчилсан намын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн мэдээллийг сонсжээ.

УИХ-ын гишүүн Н.Батбаяраар ахлуулсан  ажлын хэсгийн судалгааны дүнд гаргасан

  • Орон нутгийн сонгуулийг намын бус сонгууль болгоё
  • Ерөнхийлөгчийг УИХ гишүүд болон орон нутгийн иргэдийн төлөөлөл сонгодог болъё
  • Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлье

гэсэн үндсэн 3 зарчим дэмжигдэх магадлалтай байгаа юм байна.