Хүүхдүүдийг зусланд хүлээж авах хугацаа хойшлох төлөвтэй байна гэв

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газраас хүүхдийн зуслангийн эрүүл ахуй, орчин нөхцлийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Учир нь хүүхдийн зуслан ажиллаж эхэлсний дараа зуслангууд эрүүл ахуйн шаардлага хангаагүй хоол хүнс өгснөөс болж жил бүр зусланд явсан олон хүүхэд хоолны хордлогод ордог байна. Үүнээс сэргийлэх үүднээс Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газраас зуслангийн газрууд болон эцэг эхчүүдэд хүүхдийн хоолны чанар аюулгүй байдал, эрүүл ахуйн орчин нөхцлийн талаар зөвлөмж өгч сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Мөн хурлын үеэр МХЕГ-ын Эрүүл мэндийн Хяналтын Хэлтэсийн дарга Д.Баярболд “ Энэ жилийн хувьд Улаанбурхан маш их байгаа учир хүүхдийн зуслан хойшлогдох төлөвтэй байна
. Уг нь бүр жил бүрийн 6 дугаар сарын 8-аас зуслангууд хүүхдээ хүлээж авдаг. Гэхдээ одоогоор тодорхой шийдгүй байна. Зуслан хэзээ хүүхдээ авч эхлэсэн ч хамгийн чухал зүйл бол эрүүл ахуй, хоол хүнсний чанар аюулгүй байдал. Тиймээс бид 21 аймаг, нийслэлийн зуслангуудын удирдлага, менежер эмч нарт танхимын болон онлайн сургалтыг зохион байгуулж байна” хэмээн ярилаа.