Би Ээжтэйгээ
"Хүүхэд бүрийн ээжүүд
Хүүхэд бүрдээ сайхан даа
Гэлээ ч миний төрсөн ээж
Ганцхан наддаа л сайхан даа" хэмээн дуулдаг хүүхэд насны гэгээн, томоогүйхэн үеүдээ жилд ганцхан тохиох эх үрсийн баярын өдрөөр хүн бүр дахин мэдэрдэг. Учир нь ижийтэйгээ өнгөрүүлсэн жаргалтай хором мөч бүр бидэнд гэрэл зурагаар дурсамж болон үлддэг билээ. Баярын энэ өдрүүдэд олны танил эрхмүүд маань мөн #БайнаУуЭэжээ сэдвийн дор ижийтэйгээ авахуулсан нандин зурагнуудаасаа хуваалцсан
юм.
Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн Ерөнхий Захирал Ц.Оюундарь
Шог зураач С.Цогтбаяр
"Ах бидэн хоёрын хархан бага наснаас Халзан өвөө нар болсон эволюци.Цаг хугацааны эрхшээлийг яанам бэ? Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол.. ?"
"Бурхан болсон ч ээж минь буянаа хайрласаар л явна даа.Үр хүүхдүүд нь сайна байна аа.Өнөр өтгөн болж тус тусын ажил төрлөө хийж амьдралаа авч яван ээжийнхээ буяныг дааж явна.Эх үрсийн баярын энэ л өдөр торт чихэр цэцэг барьсаар тал талаас цугладаг байсан нь санагдаад байх юм.Их л санах юм даа.Ижийтэйгээн байхдаа би Баян байсаан.Эргээд холбогдох боломжтой байгаа үед нь ээжтэйгээ заавал ярьж байгаарай залуус минь.Ээ дээ энийг л хичээнгүйлэн захъя ах нь.."#Байна_уу_Ээжээ
"БАЙНА УУ? ЭЭЖЭЭ"
Олон олон залуусын нулимсыг дуслуулж буй “Байна уу? Ээжээ” дууг дуулсан дуучин М.Мягмар ээжтэйгээ хамтдаа авахуулсан зургаа сошиал хуудаснаа байршуулж, дурсамжаа хуваалцан олон хүний сэтгэлийг догдлууллаа.Би ч бас энэ давалгаанд нэгдэж ээжтэйгээ авахуулсан зургаа илгээж байна. "1996 оноос хойш Ээж гэдэг үгийг амнаасаа гаргаагүй юм байна,Таныгаа маш их санаж байна. Ээждээ хайртай. Бурхан болж холоо одсон ч ээж минь үр хүүхэд биднийгээ үүрд ивээж явах юм даа".
С. Сайнбаяр
"Аав ээж бид гурав... 1983 оны Хүүхдийн баяраар хүүхдийн парк дээр. Эвий миний аав, ээж залуу сайхан, би хоёр нас хүрэх дөхөж байжээ. 2 дахь зурагт Москва хот, 1990 оны 9 сар. Хайранд бөмбөрүүлж өсгөсөн та хоёртоо баярлалаа".
Найруулагч Д.Төрмөнх
"Талбай орлоо ...баахан бичигхэн хүмүүстэй хачин оронд очлоо л гэж манай хүн ойлгосон байх эргэн тойрон одой хүмүүс ккк..."
Нисванис хамтлагийн дуучин Амгаа буюу Л.Энх-Амгалан
Н.Минжигдорж
"Дөрвөн сайхан үрийг минь тээж, төрүүлсэн ээж, Төрийн хүндлэлт одонгоор энгэрээ мялаасан Алдарт эх, Эргэх энэxүү хорвоод алдаа оноог минь дэнслэн түшиж тулах гэргий, Ирээдүйн бүтээх их үйлсэд хамтран зүтгэх хань....мину зээ".