Агентлаг
“ДАНКОН Марш” олон улсын энхийг сахиулагчдын тэмцээнд М.Бат-эрдэнэ түрүүлжээ
2015-06-02 05:05
БНӨСУ-д 80 орны 320 энхийг сахиулагчдын дунд зохион байгуулагддаг ДАНКОН Марш /25 км-т 10кг ачаатайгаар гүйх/ тэмцээн болж өнгөрлөө. Уг тэмцээнд манай орноос 11 энхийг сахиулагч оролцсоноос Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн ахлагч М.Бат-Эрдэнэ оролцон түрүүлж, дээд амжилт тогтоожээ. Тэрээр тэмцээний бүх цаг үеийн рекордыг 02 цаг 07 минут болгон шинэчлэн, түрүүлж бахархам амжилт үзүүллээ.
1972 оноос хойш Кипр улсад Данийн зэвсэгт хүчин энхийг сахиулах болсноор энэхүү тэмцээн зохион байгуулагдах болжээ. Олон улсын энхийг сахиулагчид оролцдог уг тэмцээн 25 км, эсвэл 100 км-т гүйдэг байна.