Нийгэм

209 нэр төрлийн хуурамч эм илрүүлжээ

Bolor Rose
2015-06-02 05:26

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 18  аймаг, нийслэлийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудад шалгалт хийж 209 нэр төрлийн 4 сая гаруй төгрөгийн хуурамч эмийг илрүүлж улсын байцаагчийн актаар хурааж орон тооны бус зөвлөлд шилжүүлжээ. Шалгалтаар стандарын шаардлага хангаагүй, хаяг шошгын зөрчилтэй, эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хүчинтэй хугацаа дууссан зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна. Тиймээс иргэдийг эм худалдан авч хэрэглэхдээ сонор сэрэмжтэй байхыг МХЕГ-аас анхаарууллаа. Энэ талаар МХЕГ-ын эм био бэлдмэлийн ахлах байцаагч Ш.Энхтуяа “Иргэд эм худалдан авах, эмчийн жороор эм хэрэглэхдээ маш анхаарал сэрэмжтэй байх хэрэгтэй. Иргэдийн сонор сэрэмж дээрээс нь эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагууд хариуцлагтай байх ёстой. Хуурамч, хугацаа нь дууссан эм хэрэглэснээс болж олон арван хүн хордож байна" гэв.


  1. 91.243.101.* ochiro 2015-06-02 17:07
    yamar yamar emiin sanguud iim zuil hiisen ym bee ter emiin sanguud baiguullagiinh ni neriig oruulaach... ter ner shoshgiig harahaas iluu bas yamar baiguullagat ni itgej boloh esehee medeh heregtei shdee