“Туркийн кино өдөрлөг” удахгүй эхлэх гэж байна
Бүгд Найрамдах Турк Улсын Элчин Сайдын Яамнаас "Турк улсын соёлын өдрүүд- II"-ийн хүрээнд зохион байгуулж буй “Туркийн кино өдөрлөг” үзвэр 2015 оны 6-р сарын 8-12-ны өдрүүдэд Тэнгис кино театрт
зохион байгуулагдах гэж байна. Нээлтийн үйл ажиллагаа 2015 оны 6 дугаар сар 8-ний өдөр 16.30 цагт Тэнгис кино театрын 4-р зааланд болох бөгөөд үргэлжлүүлэн “Нью-Йорк дахь таван минарет” уран сайхны киног гаргах болно. Уг өдөрлөгийг Бүгд Найрамдах Турк Улсын Элчин Сайдын Яам болон Монголын Урлагийн Зөвлөл хамтран зохион байгуулж байгаа юм. Өдөрлөгийн үеэр гарах бүх кинонууд үнэ төлбөргүй үзвэр бөгөөд киноны дараа найруулагчид, үзэгчид хэлэлцүүлэг өрнүүлдэг уламжлалтай юм.
Туркийн кино урлаг:
Турк соёлын нэгэн салшгүй, онцгой хэсэг бол Туркийн кино урлаг юм. 100 жилийн түүхтэй Туркийн кино урлагаас дэлхийн хамгийн чансаатай кинонууд, олон гоц найруулагчид төрөн гарсан байдаг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд 2014 онд кино урлагийн хамгийн нэр хүндтэй Каннын кино наадамд Туркийн нэрт найруулагч Нури Билгэ Жилайн-ы “Өвлийн ичээ” (Winter sleep) кино ялагчаар тодорсон юм.