Хамиш Виллиамс: Монголын хамгийн амттай идээ бол айраг
Хамиш Виллиамс Монголд гэр бүлийн хамтаар хоёр жил гаруй амьдарч буй нэгэн. Тэрээр олон улсын сургуульд багшилдаг бөгөөд чөлөөт цагаараа ууланд авирах дуртай. www.stuff.co.nz сайт "Kiwi travelers" буландаа дэлхийн олон сонирхолтой газраар аяласан аялагчдын тухай гаргадаг. Энэ удаад тэд Хаммиш Виллиамстай бидний тухай хөөрөлджээ. Бидний энгийн л өдөр тутмын амьдралыг тэд хэрхэн хардаг бол!
Таныг Монгол руу явахад юу нөлөөлөв? Очоод хэр удаж байна?
Би үргэлж л огт мэдэхгүй газар луу аялахыг хүсдэг байсан. Тийм болохоор л Монгол руу явсан. 2 жил л болж байна.
Тэнд юу хийдэг байв?
Олон улсын сургуульд багшилдаг.
Тэнд амьдрахын давуу тал нь юу байсан бэ?
Цанын спорт, сноуборд зэрэг нь үнэхээр хямдхан. Бүтэн өдрийг цанын баазад өнгөрүүлэхэд 50 доллар л байдаг. Мөн автобусаар очоод ирэхэд ердөө 2 доллар.
Тэгвэл сул тал нь юу вэ?
Монголд үнэхээр хүйтэн, бараг -40 градус хүрдэг. Мөн дөрвөн уулын дунд байрладаг, гэр хороолол, цахилгаан станц зэрэг хүчин зүйлүүдээс болоод агаарын бохирдол ихтэй.
Шинэ Зеландтай харьцуулахад өртөг өндөртэй юу? Пиво хэд гэдэг вэ?
Монгол халуун орон, жимс тариалдаг улсуудаас хол байдаг учир жимс, хүнсний ногоо нь нэлээд үнэтэй. Харин нэг хундага виски 5 доллар орчим үнэтэй байдаг бол литр архи 16 доллар орчим байдаг.
Чөлөөт цагаараа юу хийдэг байв?
Ер нь асрах газарт ядруу амьдралтай, өнчин хүүхдүүдэд туслах дуртай байсан ч маш цөөн удаа тэгж чадсан. Бас ууланд аврих дуртай.
Хамгийн амттай идээ нь юу вэ? Очихоор төлөвлөж байгаа хүмүүст ямар хоол идээрэй гэж зөвлөх вэ?
Мэдээж хэрэг айраг. Мөн адууны булчингийн мах. Хөгшин хонины махтай төстэй ч илүү зажлах шаардлагатай болдог. Гэхдээ үнэхээр идэж үзэх хэрэгтэй.
Зорчиход хамгийн хялбар арга юу байдаг вэ?
Хамгийн хямдхан нь автобус. Ойролцоогоор 10 цент орчим байдаг ч халаасны хулгайч ихтэй гэдгээрээ цуутай. Харин хамгийн хялбар арга бол такси. Зам дагуух такси, дуудлагын такси гэж хоёр янз бий. Дуудлагынх нь англи хэлээр сайн ярьдаг жолоочтой бас дээр нь аюулгүй, найдвартай байдаг юм.
Дэлгүүр хэсэхэд ямархуу вэ?
Би ер нь дэлгүүр хэсдэггүй. Гэхдээ Мк Доналд орохыг хүсдэг бол энд нэг ч байхгүй шүү. Харин өөр төрлийн амттай хоолтой ресторанууд олон бий.
Жилийн хамгийн сайхан цаг нь хэзээ вэ?
Зарим хүмүүс энэ хатуу хөтүү, чанга уур амьсгалтай газарт өвөл л очих хэрэгтэй гэж зөвлөх байх. Гэхдээ миний хувьд монголын хамгийн сайхан цаг нь зун
. Ойролцоогоор +35 хэм хүрдэг. Энэ үед Монголын хамгийн гайхалтай баяр болох Наадам болдог юм.
Жуулчдад зөвлөх гурван газрыг нэрлээч?
Тэрэлжид байрлах Чингис хааны хөшөөг үзэх хэрэгтэй. Бас найз нөхөдтэйгөө Монгол гэрт нэг шөнийг өнгөрүүлж үзээрэй.