Улаанбаатрын модод эзэнтэй боллоо
Та хотын гудамжаар алхаж байхдаа моднууд дээр хөөрхөн амьтад харсан бол тэр “Эзэнтэй мод” төслийн үр дүн. JCI Eco байгууллага “Эзэнтэй мод” төсөл хөтөлбөр, “Дэлхийд нэн ховордсон амьтдыг алдаршуулъя” уриан дор амьтдыг анимейшн хэлбэрээр модны холтос хэсэгт “амилуулах” уралдаанд өнгөрсөн 7 хоногт "Артикоур" галерейн дугуйлангийн сурагчид дэлхийд ховордсон амьтдыг зурлаа. Монгол улсын экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор ургаа модны холтос нь унаж нүцгэрсэн хэсэг болон өөрийн өвөрмөц тогтох болох уртай хэсгийн хэмжээнд тохирсон амьтан болон байгалийн зураг зурах, ингэснээр эдгээр модод эзэнтэй юм, тэдэнд анхаарал хандуулсан юм гэдгийг олон нийтэд мэдрүүлэх зорилготой ажээ.
Модон дээр зураг зурах нь уг модыг эзэнтэй болгож, жилийн дөрвөн улирлын туршид өнгө үзэмжээрээ эргэн тойронд зорчиж буй хүмүүст баяр баясал бэлэглэж , хөгжилтэй энгийн аргаар ажлын ачаалал, стрессээ хоромхон зуурд мартах ач холбогдолтой юм. Ингэснээр хүрээлэн буй орчныхоо өнгө үзэмж, ард иргэдийн өдөр тутмын амьдралд хөгжил хөөр, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах сэтгэлийг бусдад бэлэглэх юм.
-
122.201.24.*
Зочин
2015-06-02 23:34
huurhun yumaa0 0 Хариулах