Дэлхийд

Алтон цамхгийн галзуу хулганад осол гарчээ

О.Намуун
2015-06-02 23:10

Их Британид байрлах Алтон цамхгийн галзуу хулганы хоёр тэрэг хоорондоо мөргөлдсөнөөс болж дөрвөн хүн ноцтой гэмтээд байна. “Smiler ride” нэртэй уг галзуу хулганы нэг тэрэг 16 хүнтэй байсан бол нөгөө тэрэг нь хүнгүй байжээ. Осол болсны дараа зорчигчдыг гаргах гэж газраас дээш 7,6м өндөрт хэдэн цагийн турш байлгасан байна. Ослын улмаас ноцтой гэмтсэн хүмүүсийг эмнэлэгт хүргээд байгаа бөгөөд тэдний биеийн доод хэсэг хүнд бэртэлтэй байна гэж албаныхан мэдээлжээ.

      The Smiler галзуу хулгана 2013 оны 5-р сард нээлтээ хийж, дэлхийн хамгийн анхны 14 хүрдтэй галзуу хулгана болж байсан. Түүнчлэн Диснейн дараа орох дэлхийн хоёр дахь хамгийн их үйлчлүүлэгчтэй парк юм. Нээгдсэнээс хойш хэд хэдэн осол болж байсан ч энэ удаагийнх шиг ноцтой осол болж байсан удаагүй аж. Энэ хэргийн дараа Мерлин Энтертайнмэнтийн хувьцаа унаж эхэлсэн бөгөөд одоогоор 3%-иар унаад байна.