Нийгэм

Жуулчны автобусыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлжээ

Bolor Rose
2015-06-02 23:45

Нийслэлийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй холбогдуулан төрийн захиргааны төв байгууллага, иргэд, мэргэжлийн холбоодоос удаа дараа ирүүлсэн саналын дагуу нийслэлийн Засаг дарга 2015 оны 05 сарын 29-ний өдөр “Улаанбаатар хотын автозамын ачааллыг зохицуулах нэмэлт зарим арга хэмжээ авах тухай” А/469 дугаар захирамж гаргалаа.

Уг захирамжийн дагуу жуулчин тээврийн үйлчилгээний 8-аас дээш хүний суудалтай, зөвшөөрөл бүхий автобусыг улсын дугаарын хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэж, уг зохицуулалтыг хийхийг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвд үүрэг болгожээ.