Чингисийн талбайн урд хэсгийг жуулчны автобусны зогсоол болгоно
Нийслэлийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй холбогдуулан төрийн захиргааны төв байгууллага, иргэд, мэргэжлийн холбоодоос удаа дараа ирүүлсэн саналын дагуу нийслэлийн Засаг дарга 2015 оны 05 сарын 29-ний өдөр “Улаанбаатар хотын автозамын ачааллыг зохицуудах нэмэлт зарим арга хэмжээ авах тухай” А/469 дугаар захирамж гаргалаа.
Энэ үеэр жуулчин тээврийн үйлчилгээний автобусны зориулалтын зогсоолыг Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайн урд хэсэг, Монголын Бурхант шашитны төв “Гандантэгчинлэн хийд”, Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд түр хугацаагаар байгуулж, талбайд тохижилт, тэмдэг, тэмдэглэгээ хийх, жуулчин тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл олгохыг Нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Авто замын газар, аялал жуулчлалын автобусны үйлчилгээний шаардлагатай чиглэлүүдийн маршрут төлөвлөхийг нийслэлийн Тээврийн газарт үүрэг болгожээ.
-
202.179.17.*
EXP
2015-06-03 10:01
ene ni deer. tehgui bol gadaadiin juulchid suulgachihaad l durem zorchood bdag.0 0 Хариулах