Нийгэм

Г.Маралмаа ухаан алдсан тул шүүх хурал хойшиллоо

Г.Хулан
2015-06-03 01:52

   Өнөөдөр 11:00 цагт Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд дөрвөн настай охиноо зодож, хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй Т.Цогт, Г.Маралмаа нарыг шүүх хурал хэлэлцэхээр товлогдсон байсан.  Гэвч шүүх хурлын өмнөхөн шүүгдэгч Г.Маралмаагийн бие гэнэт муудаж, таталт өгч, их хэмжээний цус алдсан учраас яаралтай түргэн тусламж дуудан, түүнийг эмнэлэгт хүргэлээ.

 Ийнхүү хурал үргэлжлэх боломжгүй болсон тул шүүх хуралдааныг энэ сарын 17-ны өдрийг хүртэл хойшлуулах шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргалаа.