Засгийн газар

Хүүхэдтэй зүй бус харьцахыг бүрэн хориглох төслийг хэлэлцлээ

М.Энхмаа
2015-06-03 02:47

Өнөөдөр Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болжээ. Тус хуралдаанд зөвлөлийн гишүүдээс гадна аймаг, нийслэлийн Засаг дарга, салбар зөвлөлийн дарга нар, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсийн төлөөлөл оролцсон байна.

Хуралдааныг Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дарга Ч.Сайханбилэг нээж, үг хэлсэн юм.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар “Хүүхдийн хөгжил, хамгааллын өнөөгийн байдал, цаашдын бодлогын чиглэл” болон  “2015-2020 он хүртэл баримтлах хүүхэд хамгааллын бодлогын хүрээ”  баримт бичгийн төслийг хэлэлцжээ.

Дээрх төсөлд хүүхэд хамгааллын дэд тогтолцоог хөгжүүлэх асуудлыг тусгаснаар хүүхэдтэй зүй бус харьцах бүх хэлбэрийг хуулиар бүрэн хориглож,  хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх үйлчилгээ хүртээмжтэй болох юм байна.

Энэ үеэр  Хүүхдийн хөгжил хамгааллыг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тогтоолын төслийг баталжээ