Спорт

Монголд хамгийн анхны мото наадмыг зохион байгуулна

Bolor Rose
2015-06-03 03:44

 

Монголын Чопперчдын холбоо, “Red Falcons” мото клуб  Нийслэлийн Засаг Даргын Тамгын газартай хамтран залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хүй долоо худгийг наадмын бүс болгох зорилгоор монголд хамгийн анх удаа “Талын салхи” мото наадмыг автомашингүй өдөр буюу ирэх бямба гаригт зохион байгуулахаар болжээ. Наадамд 300 гаруй мотоциклтой 2000 орчим залуус оролцох бөгөөд Орос, Герман зэрэг улсуудаас мотоцикл сонирхогчид хүрэлцэн ирэх ажээ. Энэ талаар Монголын Чопперчдын холбооны Ерөнхийлөгч Л.Сүхбаяр “Монгол хамгийн анх мото наадмыг зохион байгуулах гэж байгаадаа баяртай байна. Бид энэ наадмыг цаашлаад олон улсын нэр хүндтэй мото фестивалуудын түвшинд хөгжүүлэх зорилготой байгаа. Тиймээс наадмын үеэр бидэнтэй хамтран ажилладаг Орос, Герман зэрэг улсуудаас мото сонирхогчид ирж туршлага солилцохоор болсон байгаа” гэв.

Мөн наадмын үеэр урлаг спортын олон арга хэмжээг зохион байгуулах бөгөөд шилдэг мото уран жолоодогч, мото мисс,мистерийг шалгаруулах юм байна.