Өргөн хэрэглээний барааны үнэ 0,5%-иар өсжээ
Хүнсний гол нэрийн барааны үнийг долоо хоног бүр ҮСХ-ны Макро эдийн засгийн статистикийн газраас танилцуулдаг.
2015 оны 5-р сарын 20-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ өнгөрсөн сараас 0,5%-иар өссөн байна
. Үүнд үхрийн цул мах болон төмсний үнийн өсөлт голлон нөлөөлжээ.
3 сараас 4 сарын хооронд бүх төрлийн махны үнэ 5-11,7%-иар өссөн бол цагаан будаа, элсэн чихрийн үнэ өөрчлөлтгүй байсан. Харин 4-өөс 5 сарын хооронд төмсний үнэ 7,9%, үхрийн цул махны үнэ 4,5%-иар нэмэгдсэн ч бусад бүтээгдэхүүний үнэ тогтвортой, өсөлт багатай байлаа. Мөн савласан (1литрийн) сүүний үнэ 6,9%, задгай сүүний үнэ 13,%-иар буурсан байгаа бол ургамлын тосны үнэ 0,3%-иар өсч, өндөг болон цөцгийн тосны үнэ өөрчлөлтгүй байна.
Дор Улаанбаатар хотын өргөн хэрэглээний барааны 5-р сарын 20-ны дундаж үнийг өнгөрсөн сарын дундаж үнэтэй харьцуулсан хүснэгтийг толилуулъя: