Дэлхийд

ОПЕК-ын гишүүн орнуудын чуулган эхэллээ

О.Намуун
2015-06-03 23:29

Энэ сарын 3-4 өдрүүдэд Австри улсын Вена хотноо ОПЕК-ын олон улсын семинар болж байна. Уг семинарыг Газрын тос экспортлогч орнуудын байгууллагаас зохион байгуулж байгаа бөгөөд эрчим хүчний асуудал, зах зээлийн одоогийн байдлын талаар хэлэлцэх аж.

Өнгөрсөн хугацаанд газрын тосны үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт багассанаар тус зах зээл уналтад ороод байгаа билээ. Дэлхийн 40%-ийг газрын тосоор хангаж буй тус 12 гишүүн орнууд ирээдүйд газрын тосны үйлдвэрлэлээ хэрхэхээ энэ уулзалтаар шийдэх ёстой болж байгаа юм. 

Хурлын үеэр ОПЕК тогтвортой үнэтэй, зах зээлийн тэнцвэрт байдлыг үүсгэхийг хүсч буйгаа мэдэгдээд байгаа. Түүнчлэн газрын тосны үнэ одоогийнхоос өсөх магадлалтай байгаа учир газрын тосны үйлдвэрлэлээ хэвээр хадгалах хандлага ажиглагдаж байна.