Агентлаг
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Эрве Ладсугын айлчлал эхэллээ
2015-06-04 00:29
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Энхийг сахиулах ажиллагааны газрын дарга, ноён Эрве Ладсу манай улсад айлчилж байна.
Түүнтэй хамт НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газрын цэргийн зөвлөх, дэслэгч генерал Ахмед Махсуд болон Гулиам Дарме нарын төлөөлөгчид айлчилж байна. Ноён Эрве Ладсу айлчлалынхаа хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Хууль зүйн сайд Д.Дорлигжавтай нартай уулзахаар товложээ. Мөн ажил хэргийн уулзалтуудаас гадна Үндэсний түүхийн музейгээр зочилж, Таван толгой дахь Зэвсэгт хүчний “Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв”-д ажиллаж, Батлан хамгаалах их сургуулиар орох юм.