Хууль
Татвар төлөгчдийн нэмэлт дарамт арилна
2015-06-04 01:59
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон бусад холбогдох хуулийн төслийг хэлэлцжээ.
Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар дараах өөрчлөлтүүд гарах юм байна.
- Төлөх татварын хэмжээг тодорхойлох анхан шатны болон бусад баримт бичгүүдийг цахим хэлбэрт оруулна. Иргэн, ААН-үүд баримтаа цаасан хэлбэрээр өгсөн ч болно
- Татварын байцаагч нарын дураараа очиж гэнэтийн шалгалт хийдэг байдлыг таслан зогсоож татвар төлөх шаардлагыг 2-3 удаа тавьдаг болгоно
- Татварын хяналт, шалгалт хийхдээ 10-аас доошгүй хоногийн өмнө ААН-үүдэд мэдэгдэж байна
Эдгээр өөрчлөлтийн дүнд одоо үйлчилж байгаа татварын хувь хэмжээ, татвар ногдох дүн, тайлагналтад өөрчлөлт орохгүй ч татвар төлөгчдөд нэмэлт дарамт үүсэхгүй болно гэж үзэж байгаа ажээ.