Ховд аймагт хүний боом өвчин гарчээ
Ховд аймгийн Буянт суманд өчигдөр хүний боом өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Уг өвчтөн 38 настай эрэгтэй бөгөөд боомоор өвчилж үхсэн ямааг хүнсэнд хэрэглэх явцдаа халдвар авсан байна Өвчний эхний шинж тэмдэг өнгөрөгч сарын 29-ны өдөр илэрч аймгийн нэгдсэн эмнэлгийн халдварын тасагт хэвтсэн аж. Дашрамд дурьдахад уг өвчнөөс сэргийлэхийн тулд голомтот нутгийн малыг дархлаажуулалтад бүрэн хамруулж, шалтгаан тодорхойгүйгээр мал үхсэн тохиолдолд аль ойр байгаа мал эмнэлгийн байгууллагад яаралтай мэдээллэх, үхсэн малд хүрэхгүй байх, шаардлага гарвал хамгаалах хувцас, бээлий өмсөх, малын гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг гүйцэд боловсруулж хэрэглэх
, эрсдэл бүхий хүн амыг боом өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтад хамруулахыг анхааруулсан
юм.