Нийгэм

Ирэх бямба гаригт захууд амарна

Bolor Rose
2015-06-04 04:41

Нийслэлийн хэмжээнд жил бүр “Улаанбаатар-Марафон” олон улсын марафон гүйлтийг зохион байгуулахтай холбогдуулан 06 дугаар сарын эхний долоо хоногийн Бямба гарагийг “Автомашингүй өдөр” болгодог уламжлалтай. 
 Энэ үеэр Автомашины хөдөлгөөнийг хязгаарласан зам талбайд байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчлах, олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ, иргэдэд худалдаа үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах юм байна. Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан Баянзүрх дүүргийн “Нарантуул”, “Өгөөмөр”, “Нар мон”, “Сандэй плаза”, Чингэлтэй дүүргийн “Бөмбөгөр 1”, “Бөмбөгөр 2”, “Алтжин бөмбөгөр” худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулж амралтын өдөрт шилжүүлэхээр болсон байна.