Сэрэмжлүүлэг: Үхлийн аюултай Коронавирус маш хурдан тархаж байна
Манай улсын иргэд олноор зорчдог БНСУ-д Коронавирусийн халдвар нэмэгдэж, хил дамжин тархах эрсдэл үүсч байгаатай холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна. Өнөөдрийн байдлаар БНСУ-д 25 тохиолдол бүртгэгдэн хоёр хүн нас бараад байгаа бол Саудын Арабт 9 хүн өвчилснөөс тав нь нас барж, Оманд нэг бүртгэгджээ. 2012 оноос хойш дэлхийн 25 улсад 1174 өвчлөл гарч 442 хүн нас бараад байгаа юм байна.
Коронавирус нь хүнээс хүнд халддаг бөгөөд хүнд явцтай, ханиад томуу үүсгэдэг амьсгалын замын цочмог халтай хам шинжтэй өвчин юм. Халдвар авсан тохиолдолд халуурах, ханиах, амьсгал олшрох, амьсгалахад хэцүү болох бөгөөд ихэнх өвчтөнд хатгалгаа, суулгах шинж тэмдэг илэрч, зарим нь бөөрний дутагдалд ордог.
Одоогоор энэ өвчнийг эмчлэх вакцин байхгүй учир урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал гэдгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар анхааруулж байна. Иргэд амьсгалын замын халдвараас сэргийлэх, ханиаж найтаасан хүмүүсээс аль болох хол байх, амны хаалт зүүх, гараа тогтмол угаах, дутуу болгосон хоол, угаагаагүй жимс, ногоо болон шаардлага хангахгүй ус хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.