АТГ-ын дээр зөвхөн Хөх тэнгэр байсныг болиулах хуулийн төсөл өргөн барьжээ
Өнөөдөр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, эдгээр хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьжээ.
Н.Алтанхуяг гишүүн, “ Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгаж чиг үүргийг нь Авлигатай тэмцэх газарт харьяалуулах болсноор мөрдөн байцаах ажиллагааны явцад хүний эрх зөрчсөн ямар нэг үйлдэл гарахыг мэдэхгүй өнгөрөх боломжийг нээж өгсөн хэмээн хүний эрхийн ажиглагч нар дүгнэдэг. Тиймээс Монгол улс хүний эрх, эрх чөлөөг хамгаалах олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан прокурор төрийн нэрийн өмнөөс, иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх зүйн үндсийг бүрдүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан” хэмээн танилцуулжээ.
Энэ хуулийн төсөл батлагдсанаар
НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн заалтыг хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалт нэмэгдэх
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан прокурорын хяналт хэрэгжих нөхцөл бүрдэх
Цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны хяналт нь ашиг сонирхлын зөрчилгүй, холбогдох хуульд заасны дагуу хэрэгжих
зэрэг нийгэм, эдийн засаг, эрх зүйн эерэг үр дагавар бий болно хэмээн хууль санаачлагч үзсэн байна.
-
103.229.123.*
Зочин
2015-06-04 20:20
BaIj l bn bizdee. Avilgalchidtai temtseed.0 0 Хариулах
-
5.254.65.*
Зочин
2015-06-04 17:37
demjij baina0 0 Хариулах
-
207.244.77.*
Зочин
2015-06-04 17:36
АТГ татан буулгавал таарна0 0 Хариулах