Бусад

Наадмын төсөв 2 тэрбум 747 сая төгрөгөөр батлагдав

Г.Хулан
2015-06-04 09:07

Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жилийн ой, Ардын Хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах комисс хуралдаж наадмын бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ.Уг мэдээллээр наадмын бэлтгэлийг 7 дугаар сарын 1-нд бүрэн дуусгахаар ажиллаж байгаа аж. Энэ жилийн наадмын үйл ажиллагаа тав хоног үргэлжлэх тул зардал өмнөх оныхоос өсч, Засгийн газрын нөөц хөрөнгөөс 1.9 тэрбум, Нийслэлийн нөөц хөрөнгөөс 500 сая, наадмын үйл ажиллагааны орлогоос 370-аад сая төгрөг зарцуулахаар тооцож ингэснээр наадмын төсөв 2 тэрбум 747 сая төгрөгөөр батлагдаад байна.


  Баяр наадмын төсвийн зарцуулалт:

Үндэсний бөхийн барилдаан- 85 сая 726 мянган төгрөг
Хурдан морины уралдаан- 227 сая 360 сая төгрөг
Сур харваа- 83 сая 777 мянган төгрөг
Шагайн харваа- 28 сая 190 мянган төгрөг
Урлаг соёлын арга хэмжээ- 1 сая 12 мянган төгрөг
Аварга адуучин шалгаруулах- 104 сая 455 мянган төгрөг
Төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ- 93 сая 60 мянган төгрөг
Хэв журам хамгаалах- 267 сая 42 мянган төгрөг
Тохижилт засвар, худалдаа үйлчилгээ- 769 сая 514 мянган төгрөг
Урилга хөтөлбөр, бусад зүйлс хэвлүүлэх- 32 сая төгрөг
Бусад арга хэмжээ- 224 сая 796 мянган төгрөг
Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа- 18 сая 600 мянган төгрөг тус тус зарцуулахаар төлөвлөжээ. 


  1. 202.179.17.* lol 2015-06-05 11:33
    JLO tegeed ireheer bolsonu? yaahaar bolson.... lol