Дэлхийд

Нью-Йорк-д зохиогдож буй “Өөр нэгэн болохуй: Маскны хүч” үзэсгэлэнд Махгал сахиус тавигджээ.

Э.Золжаргал
2015-06-04 12:43

“Өөр нэгэн болохуй:Маскны хүч" хэмээх нэртэй үзэсгэлэн 2015 оны 3-сарын 30-нд Нью-Йорк хотын музейд нээлтээ хийсэн бөгөөд 2016 оны 2-сарын 8-н хүртэл дэлгэгдэх аж. Энэ үзэсгэлэнд Монгол, Хойд Энэтхэг, Непал, Бутан, Төвд, Сибир, Япон болон Хойд Америкийн баруун хойд хэсгийн овгуудын маскуудад байх нийтлэг шинж ба өвөрмөц ялгаатай байдлыг харуулжээ. Хамгийн эртнийх нь гэхэд 500 жилийн түүхтэй 100 гаруй баг тавигджээ.

Эдгээр маскуудыг бөө болон нийтийн зан үйл, театрчилсан үзүүлбэрүүдэд ашигладаг байна. “Өөр нэгэн болохуй” үзэсгэлэн нь өөр нэгэн болж өөрчлөгдөх гэсэн хүн төрөлхтний тэмүүллийн тухай өгүүлж байгаа хэмээн үзэсгэлэнгийн куратор хэлжээ.

Монголоос Махгал догшин сахиусны багыг авчран тавьсан ба тус сахиусыг ийнхүү тайлбарласан байна:

"Махгал нь Монголын Буддизмийн хамгийн чухал, догшин хамгаалагчдын нэг юм. Орой дээрх 5 гавлын яс нь оюун санааны  5 муу бодлоос 5 мэргэн ухаан руу шилжиж буй хувирлыг илтгэж байгаа юм."