Агентлаг

Батлан хамгаалах яам дотоодын үйлдвэрлэлээ дэмжинэ

О.Намуун
2015-06-04 23:42

Өнгөрсөн нэгдүгээр сард Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан дотоодын үйлдвэржилтийг дэмжих зорилтуудын хүрээнд хамтран ажиллахаар Батлан хамгаалах яам, Аж үйлдвэрийн яам хамтын ажиллагааны "Санамж бичиг"-ийг байгуулсан. Үүний үр дүнд батлан хамгаалах салбар дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжиж, хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ дотоодоос худалдан авах юм.

Батлан хамгаалах салбарын хэрэгцээт импортын бараа, бүтээгдэхүүнийг үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрлэх, бэлтгэн нийлүүлэх боломжийг эрэлхийлж батлан хамгаалах салбарын хэрэгцээт барааны үзэсгэлэнг хоёр яам хамтран зохион байгууллаа. Үзэсгэлэнгийн үеэр Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр дотоодын үйлдвэрлэлээ дэмжихээр байгуулсан санамж бичиг өнөөдөр биеллээ олж байна хэмээн онцолж байлаа.