Дэлхийд

“Free The Nipple” буюу “Хөхний товчийг чөлөөл” хөдөлгөөн улам хүчээ авсаар байна

Э.Золжаргал
2015-06-05 01:44

“Хөхний товчийг чөлөөл” хэмээх хөдөлгөөн өрнөөд багагүй хугацаа өнгөрч цахим ертөнцөд  маш хурдан хүчээ авч, нийгмийн сүлжээгээр #FreeTheNipple гэсэн хаштагаар олон эмэгтэйчүүд хөхнийхөө товчийг ил гаргасан зургаа тавьцгааж байгаа билээ.  Уг хөдөлгөөн нь анх ийм нэртэй киноноос санаа аван эхэлсэн бөгөөд одоо хамгийн хурдацтай хүчээ авч буй хүйсийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө хөдөлгөөн, нийгмийн тогтсон ойлголтыг эвдэх гэсэн оролдлого болон үргэлжилсээр байна.

Үүний нэгэн том жишээ бол Австралийн ELLE сэтгүүлийн 6-р сарын дугаар нүүр хуудсаа 29 настай загвар өмсөгч Никол Трүнфио 4 сартай хүү Зионоо хөхүүлж буй зургаар чимжээ.  Дэлхийн хамгийн нэр хүндтэй, олон улсын хэмжээний сэтгүүл хүүхдээ хөхүүлж буй эмэгтэйг ийнхүү харуулснаар олон нийтийн газар хөхөө ил гарган хүүхэд хөхүүлэх нь “ичмээр” зүйл гэсэн хандлагын эсрэг хөдөлгөөн өрнүүлэн, яг үнэндээ энэ бол байгалийн л зүй зохистой үзэгдэл гэдгийг цохон тэмдэглэж буй юм. 

Европын олон оронд олон нийтийн газар эмэгтэйчүүд хүүхдээ хөхүүлж суух нь маш ховор үзэгдэл бөгөөд энэ тохиолдолд гаж буруу зүйл мэтээр хүлээж авдаг байна. Үүнээс гадна фэйсбүүк гэх мэтчилэн нийгмийн сүлжээ хөхний товч нь ил гарсан зураг оруулахыг хориглодгоос болж гэрэл зурагчид нүцгэн эмэгтэйн хөрөг зураг оруулахдаа хөхнийх нь товчийг фотошопоор арилгах гэх мэт үйлдлүүд гарах болсон. Энэ үзэгдэл нь эмэгтэйчүүдийн биеийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөхгүй, хориглож байгаан илрэл хэмээн “Free The Nipple” хөдөлгөөнийг дэмжигчид хурцаар шүүмжилж байгаа юм.  

САРА: "Ижилхэн харагддаг ч, ялгаатай ханддаг."