Нийгэм

3, 6, 7 кодтой хуванцар савыг хэрэглэж болохгүй

Г.Хулан
2015-06-05 01:53

 Өнгөрсөн тавдугаар сард  МХЕГ-аас иргэдийн хэрэглэж байгаа хуванцар сав хэрхэн манай улсын хилээр орж ирж байгаа болон хаана худалдаалагдаж байна зэрэгт тандалт судалгаа хийжээ. Уг судалгаагаар Нарантуул, Хархорин зах дээр зарагдаж буй савнуудыг шинжилж үзэхэд эрүүл ахуйн шаардлага хангахгүй, химийн бодисын хэмжээ өндөр, стандартын шаардлага хангахгүй байгаа нь тогтоогдсон аж. Иргэд ийнхүү хуванцар савыг өргөн хэрэглэж байгаа шалтгаан нь уул уурхай, арьс шир, ноос ноолуурын үйлдвэрүүд хуулинд заасны дагуу хэрэглэсэн бодисынхоо савыг зориулалтын устгах цэгт устгахгүй байгаагаас үүдэлтэй гэнэ. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 1, 5 гэсэн тэмдэглэгээ, код бүхий хуванцар савыг сүү цагаан идээ, ундны усандаа хэрэглэж болно. Харин 3, 6, 7 кодтой болон огт тэмдэглэгээ кодгүй савыг хэрэглэхгүй байхыг анхаарууллаа