Бусад

Эм худалдаж авахдаа хаяг шошгыг нь заавал харах ёстойг анхааруулав

Г.Хулан
2015-06-05 02:36

 МХЕГ-аас 18 аймаг, Нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 43 эм ханган нийлүүлэх байгууллага, дөрвөн эмнэлэг, хоёр биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэх байгууллага, 266 эмийн сан нийт 315 байгууллага хяналт шалгалт хийжээ. Уг шалгалтаар стандартын шаардлага хангаагүй, хаяг шошгын зөрчилтэй 97, хүчинтэй хугацаа дууссан 74, хадгалалтын дэглэм алдагдсан 13 нийт 209 нэрийн 6562 ширхэг эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг илрүүлсэн байна

Мөн шалгалтад хамрагдсан байгууллагуудад хаяг шошгын зөрчилтэй, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хэрэглэх хүчинтэй хугацаа, цуврал, стандартын шаардлага хангахгүй эм, эмнэлгийн хэрэгслээр үйлчилж байгаа нийтлэг зөрчил илэрчээ. Дашрамд дурьдахад иргэд эм худалдан авахдаа хадгалах хугацаа, хэрхэн хадгалж хэрэглэх, үйлдвэрлэгдсэн он, сар,хаяг шошго нь зөрчилгүй эмийг худалдан авахыг зөвлөв.